Нийгэм
22
2016.03.22. 13:04 346 0

Мах боловсруулах шинэ үйлдвэр Баянхонгор аймагт нээгдлээ

Манай улс малын махаа экспортлохоор төлөвлөж, өдгөө БНХАУ, ОХУ-д мах экспортлож байна. Тэгвэл Бургастайн боомтоор урд хөрш рүү малын мах гаргах боловсруулах үйлдвэр Баянхонгор аймагт нээгдлээ. Баянхонгор Констракшн компани 2,3 тэрбум төгрөгийн өртөгөөр байгуулсан энэ үйлдвэрийн газар өдөр 600 толгой бог мал, 80 толгой бод малын махыг боловсруулах хүчин чадалтай юм. Энэ аймагт  Мах Март мах хадгалах, цэвэрлэн боловсруулах  үйл ажиллагаа эрхэлж байсан юм. 24 шинэ ажлын байр бий болгосон Баянхонгор Констракшн  компанийнхан цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, хиамны цех болон гурил тээрэмдэх, хадгалах агуулахтай болохоор ажиллаж байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.