Нийгэм
22
2016.03.26. 16:28 625 0

Австралийн Үндэсний их сургуульд гэр бэлэглэлээ

Монгол улсын Ерөнхийлөгч Австралийн Үндэсний их сургуульд гэр бэлэглэжээ. Ерөнхийлөгчийн бэлгийг Канберра хотод сургуулийн удирддлагуудад гардулан өгөх ёслолын ажиллагаанд Монгол улсын гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д. Ганхуяг оролцжээ. Тэрээр ёслолын ажиллагааны үеэр  Монгол  судлалаар тус сургуулийн явуулж байгаа үйл ажиллагаанд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.  Австралийн Үндэсний их сургуулийн тэргүүн Брайн Шмидт Монгол улсын Ерөнхийлөгчийн бэлэглэсэн гэрийг ёслол, хүндэтгэлийн үйл  ажиллагаанд хэрэглэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга энэ үеэр сургуулийн удирдлагуудад морин хуур бэлэглэжээ.

0 сэтгэгдэл байна.