Спорт
22
2016.01.5. 11:47 494 0

Дэрэн клубын тамирчид Улаан-Үүд хотын тэмцээнд оролцож байна

10 дах удаа зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээн хотын 350 жилийн ойтой давхцаж байгаа юм. Москва, Красноярск, Эрхүү, Братск, Чита, Улаан-Үүд хотын хөлбөмбөгийн шилдэг 17 хөлбөмбөгийн клуб энэ тэмцээнд оролцож байна. Мөн ОХУ-ын хөлбөмбөгийн супер цомын хошой аварга, мэргэжлийн багууд оролцож байгаа энэ тэмцээнд Монгол улс, Хятадын багууд оролцож, туршлага хуримтлуулан, өрсөлдөж байна. Нийт 1 сая рублийн шагналын сантай энэ тэмцээнд өнгөрсөн жил Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчид чамлахааргүй амжилттай оролцож байсан юм. Энэ удаад тэмцээний А хэсэгт Лара, Амид, Монголия, Фианит 2 багууд оноолт таарсан бол В хэсэгт Фианит, Пит Стоп, Дэрэн, Лара-2 багууд оноолт таарсан байна. Дэрэн багийнхан өнөөдөр Фианит багтай тоглох юм байна. Мини хөлбөмбөгийн дүрмээр зохион байгуулагддаг энэ тэмцээний эхний 8 байрт шалгарсан багууд мөнгөн шагнал олгох юм.

0 сэтгэгдэл байна.