Спорт
22
2016.06.15. 13:12 583 0

Португали, Исландын багууд хэсгийн 2, 3-рт бичигдэж байна

Өчигдөр Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний F  хэсгийн эхний тоглолтоо Португали, Исландын багууд хийлээ. Тоглолтын 31 дэх минутанд Валенсий багийн хагас хамгаалагч Андре Гомешийн дамжуулалтаар Нани  Исландын хаалганд эхний гоолыг оруулсан юм.  Тоглолтын 2 дах үед Британийн Чемпионшип багт тоглодог Иоханн Гудмунсоны алсын дамжуулалтыг Швейцарийн Базель багийн тоглогч Биркиру Бьрансон  ашиглан өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан юм.   Туркийн шүүгч Чакырын шүүлтээр Исландчууд тоглолт өндөрлөхөөс өмнө 2 ч удаа торгуулийн цохилт гүйцэтгэсэн боловч амжилтгүй болсон юм. 1:1-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөснөөс 2 баг F  хэсгийн 2, 3-р байрт бичигдэж байна. Одоогийн байдлаар энэ хэсгийг Австрийн шигшээ багийг 3:0-ийн харьцаатай хожсон Унгарын баг тэргүүлж байна. Өнөөдөр Евро 2016 хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээний 2-р тойргийн тоглолтууд эхэлж байна.

0 сэтгэгдэл байна.