Спорт
22
2016.06.16. 15:05 1 002 0

Евро 2016 тэмцээний статистик үзүүлэлт гарчээ

Энэ сарын 10-ны өдөр  Франц улсад эхэлсэн 24 улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Энэ тэмцээний 1-р тойргийн тоглолтуудын үеэр ердөө 22 гоолыг багууд оруулсан бол тоглогчид  дунджаар 49   дэх минутанд хийсэн довтолгоо амжилттай болж байгаа гэсэн дүгнэлт гарчээ. Энэ үр дүнгээр   Евро 2016 аварга шалгаруулах тэмцээн нь энэ тэмцээний сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн сул үзүүлэлттэй нь болж байгаа юм. Евро 2000 тэмцээний  1-р тойргийн тоглолтын үеэр дунджаар 3 гоол оруулж байсан  бол 2004 онд дунджаар 2,125 гоол, 2008 онд 2, 2012 онд 2,5 гоол орж байсан түүхтэй юм.
Гоол хийх хамгийн тохиромжтой цаг хугацаа нь тоглолтын 2-р үе байна.
 Тоглолтын шүгэл үлээхээс эхлээд л хөлбөмбөгийн хорхойтнууд зурагтынхаа өмнө сэтгэл хөдлөн суудаг бол энэ удаад тоглолтын 2-р үеэс эхлэн үзэхэд хангалттай болсныг хөлбөмбөгийн шинжээчид тэмдэглэжээ. Энэ удаагийн тэмцээний үеэр орсон 22 гоол бүгд тоглолтын 2-р үед орсон үзүүлэлт гарсан юм. Тэгвэл тоглолтын 61-75 дах минутын хооронд тэдгээр 22 гоолын 5 нь орсон, гурван улсын шигшээ багийн оруулсан бөмбөг нь нэмэлт цагт оржээ.
Шилдэг мэргэн буучдын жагсаалт өөрчлөгдөх нь тодорхой боллоо
1-р тойргийн тоглолтуудын 22 бөмбөгийн ихэнх нь торгуулийн цохилт. Тэдгээрийн 11  нь баруун хөлөөр, 5 нь зүүн, 5 нь мөргөж оруулсан бол нэг гоолыг Ирландын хамгаалагч Киран Кларк автогоол оруулжээ. Энэ нөхцөл байдалд мэргэн буучдын жагсаалт өмнөхөөсөө өөрчлөгдөхөөр байгаа юм. Нэгдүгээр тойргийн тоглолтонд Португалийн шигшээ багийн тоглогч Роналдуг гоол оруулна гэсэн хүлээлт байсан боловч Роналду   хөлбөмбөгийн хорхойтнуудын  итгэлийг талаар болгосон юм. Одоогийн байдлаар шилдэг мэргэн буучдын жагсаалтанд  нэгэн зэрэг 21 тамирчин орж байна. Ингэхээр энэ жилийн Алтан  пүүзний эзэн дараа дараачийн тоглолтуудаас тодрох хандлагатай болж байна.
Хамгийн бүдүүлэг тоглогчид нь Исланд, Швейцарь, Уэльсийн багууд
Одоогийн байдлаар Евро 2016 тэмцээний үеэр гаргасан алдааныхаа үзүүлэлтээр  хамгийн цэвэрхэн тоглогчтой багаар Францын шигшээ баг бичигдэж байна. Нэгдүгээр тойргийн тоглолтуудын үеэр энэ багийнхан алдаа бараг гаргаагүй буюу 6 удаа алдаа гаргажээ. Тус улсын шигшээ багийн араас тус  бүр 10 алдаатай Украйн, Герман,  Португалийн шигшээ багууд бичигдэж байна. Харин хамгийн бүдүүлэг тоглогчидтой буюу хамгийн их алдаа гаргасан багуудад Исланд, Швейцарь, Уэльсийн шигшээ багууд оржээ. Статистик үзүүлэлтээр эдгээр улсын шигшээ багууд   дүрмийн 17 алдаа гаргажээ.
Булангийн цохилтоор Испани  онцгойрч байна
Булангийн цохилтын тоогоор нэгдүгээр тойргийн тоглолтын дараах байдлаар Испанийн шигшээ баг тэргүүлжээ. Энэ улсын шигшээ баг нийтдээ 14 булангийн цохилт хийсэн бол Украйны шигшээ баг 12, Германы шигшээ баг 6 удаа булангийн цохилт хийсэн байна.
Бөмбөг эзэмших техникийн харьцаа хэт ялгарчээ
Португали Исландын тоглолтын үеэр бөмбөг эзэмших техникийн  70:30 гэсэн харьцаа гарсан бол Испани Чехийн ийм харьцаа 68: 32 гарсан байна. Хэдийгээр Исландын багийнхан бөмбөг эзэмших ур чадвар, техникээрээ сулд тооцогдосон боловч өөрийн өрсөлдөгчөө багагүй сандаргасныг хөлбөмбөгийн хорхойтнууд сайн мэдэж байгаа
Улаан хуудсууд
Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа  ихэнх шигшээ багууд нэгдүгээр тойргийн тоглолтуудад нэг нэг шар хуудсаар торгуулсан бол Уэльс, герман, Испани, Португалийн багууд нэг ч торгуульгүй тоглолтоо үргэлжлүүлж байна. Хамгийн олон шар хуудас авсан багийн жагсаалтыг Словакийн баг тэргүүлж байна. Тэгвэл   ганцхан тоглолтонд оролцоод талбайгаас хөөгдсөн 2 тамирчин байна. Албанийн хагас хамгаалагч Лорик Цана, Австрийн хамгаалагч Александр Драгович нар улаан хуудсаар торгуулж цаашид тэмцээнийг үргэлжлүүлэхээргүй болсон юм.

0 сэтгэгдэл байна.