Спорт
22
2016.09.6. 23:15 634 5

Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн амжилтын буухиа үргэлжилсээр

Манай урд хөрш БНХАУ-ын Эрээн хотноо ОХУ, Монгол улс, БНХАУ-ын өсвөрийн хөлбөмбөгчдийн олон улсын тэмцээн боллоо. Энэ удаагийн тэмцээнд Дэрэн клубын хөлбөмбөгчид мөнгөн медаль хүртсэн байна. Г. Мөнхчулуун эзэнтэй, Гэрэлт-Од дасгалжуулагчтай Дэрэн багийн тамирчид  тэмцээний хагас шигшээд ОХУ-ын Буриадын багийг 4:2-ын харьцаатай хожиж, шигшээ тоглолтонд Монгол улсаас урд хөршид уригдан ажиллаж байгаа дасгалжуулагч багш И. Отгонбаярын удирдсан Эрээн хотын багтай тогложээ. Энэ тоглолтонд 2-1-ийн харьцаатай хожигдож дэд байрт шалгарчээ. 2008 онд байгуулагдсан Дэрэн багийн өсвөрийн хөлбөмбөгчид олон тэмцээн уралдаанд олон насны ангилалд оролцдогоос 2014 онд Шведийн Гётебург хотноо болсон хүүхдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс  17 насны ангилалд хүрэл медаль хүртэж байсан бол энэ онд БНХАУ-д болсон Gothia Cup 2016 тэмцээнээс 12 насны  бяцхан хөлбөмбөгчид А ангилалаас хүрэл  медаль хүртсэн билээ.  Дашрамд сонирхуулахад Deren Cup 2016  уламжлалт  олон улсын тэмцээн  тун удахгүй эхлэх юм байна. Тэмцээнд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Швед, Монголын өсвөрийн хөлбөмбөгчид оролцохоор  урьдчилсан мэдүүлгээ өгчээ. Deren Champion!

Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн амжилтын буухиа үргэлжилсээр

Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн амжилтын буухиа үргэлжилсээр

Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн амжилтын буухиа үргэлжилсээр

Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн амжилтын буухиа үргэлжилсээр

Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн амжилтын буухиа үргэлжилсээр

 

5 сэтгэгдэл байна.

zochin
2016.09.06 23:26
Amjilt bagachuudaa bidnii yed yum neelttei bsan bol
baagii
2016.09.06 23:27
Huuhduud sain bnaa ushuu beltgel hiih heregtei derengiin liigt togloj bgaa huuhduud ni yu bolj bnaa
tsooj
2016.09.06 23:28
Nuguu usvuriin shigsheedee iim sain huuhduudee avdiimuu dandaa hojigddoggishd
zochin
2016.09.06 23:30
Хожсон гээд байгам биш үү хожигддог гээд дандаа урмыг нь хугалах юм хөгжийшдээ хүүхдүүдийг дэмжил дээ туввт харлуулахын
мөөгий
2016.09.07 15:07
мундаг шүү дүү нараараа бахархаж байна манай дүү лав энд явдаг. сайн клуб шиг санагдаг. харин тэр гадаад багш нь арай л юм билээ муухай ааштай