Спорт
22
2016.09.7. 12:29 206 3

2024 оны олимпийн наадмын хөтөлбөрт самбо бөхийн төрөл нэмэгдэх үү?

2024 оны олимпийн наадмын төрөлд  хуучнаар ЗХУ-аас гаралтай гэгддэг тулааны самбо бөхийн төрлийг нэмэх саналыг гаргаад байгаа юм байна. Энэ тухай ОХУ-ын спортын орлогч сайд Павел Колобков мэдээлжээ. "2020 оны олимпийн наадмын хөтөлбөр гарчихсан байгаа. Спортын шинэ таван төрөл, тэдгээрийн дунд тулааны нэг спорт буюу каратен төрөл нэмэгдэж байгаа. Хэрвээ одоо бид сайтар нухацтай шаргуу хөөцөлдөж чадвал 2024 оны олимпийн наадмын хөтөлбөрт самбо бөхийн төрлийг нэмэх боложмтой болох юм” гэж тэрээр өгүүүлжээ. Олимпийн наадмын хөтөлбөрт алиь нэгэн спортын төрлийг нэмэх нь бүхэл бүтэн томоохон дэс дараалалтай үйл ажиллагаа байпаг. Энэ  асуудлыг зөвхөн Бүх Оросын холбоо дангаар шийдэхгүй,  энэ асуудлаар олон улсын эрх бүхий байгууллагууд үйл ажиллагаандаа тусгаж, мөрийн хөтблөрөө боловсруулан хэлэлцүүлэг явуулснаар шийдвэрлэх юм.

3 сэтгэгдэл байна.

zochin
2016.09.07 13:44
Yu l bol sambo oroh uu
гүнээ
2016.09.07 15:04
самбо нэмэгдвэл сайн л байна манай жүдочид самбоор зөндөө л амжилт гаргасан. сүүлд риогоос медаль авсан Сумъяа л гэхэд самбын нилээд олон удаагийн аварга ш дээ. нэмэгдвэл манай олимпийн медаль нэмэгднээ л гэсэн үг шүү дээ манайхаан
зочин
2016.09.07 15:05
самбыг мэдэхгүй л юм чөлөөт хасагдах гээд бөөн л юм болоод байсан. манай 2 тайчаад одоо тэгээд чөлөт цаашдаа олимпод байх уу гүй юу гэдгийг ярина ч гэж хүмүүс хэлэхийн тэхээр чөлөөтөөс долоон дор самбо юу л бол