Спорт
22
2016.09.8. 11:41 554 0

Рональдинью 2017 онд зодог тайлна

Бразилийн алдарт хөлбөмбөгчин Рональдинью 2017 онд зодог тайлахаар шийдсэн тухайн Gaol.com мэдээлжээ. "Би одоо 36 нас хүрч байна. Тэгэхээр өмнө нь 26 настай байсан шигшээ тоглолт надаас бараг гарахгүй байх. Тийм ч учраас өөрийн амжилтын буухиагаа өндөрлүүлдэхэд нэг жилийн хугацаа үлдээж байгаа. Би хөлбөмбөг, хөгжим урлагтай холбогдсон төслийг эхлүүлээд байгаа. Өөрийн зүрх сэтгэлээ өгсөн, хайрлаж дурласан зүйлээ хийхийг хүсч байна. Энэ жил тэр хүсэл минь биелнэ гэдэгт итгэж байна” гэжээ. Бразилийн шигшээ багийн хагас хамгаалагч Францын Пари Сен Жермен, Испанийн Барселон, Италийн Милан зэрэг клубүүдэд тоглож байсан юм. Испанийн хөлбөмбөгийн 2005, 2006 онуудын аварга, 2011 оны Италийн аварга, 2006 онд Барселон клубын бүрэлдэхүүнд Лигийн аварга болж байсан юм. 2005 онд Алтан бөмбөгийн эзэн болж, тухайн ондоо мөн Европын шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч байсан түүхтэй юм. Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багтай хамт 2002 онд дэлхийн аварга болж байсан тэрээр үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нийтдээ 96 тоглолтонд оролцож, 33 гоол оруулсан юм.

0 сэтгэгдэл байна.