Спорт
22
2016.12.8. 11:32 468 1

Хамгийн үнэ цэнэтэй хөлбөмбөгийн тоглогчдын багт Роналду багтсангүй

France Football The CIES Football Observatory  байгууллагууд хамтран дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хөлбөмбөгийн тоглогчдын билгэ тэмдэгийн багийн бүрэлдэхүүнийг нэрлэжээ. Энэ удаад хамгийн үнэ цэнэтэй тоглогчдын жагсаалтыг Бразилийн шигшээ багийн тоглогч, Барселон багийн  довтлогч Неймар 250 сая еврогийн орлогоороо тэргүүлсэн байна. Түүний араас Аргентиний  шигшээ багийн тоглогч, Барселонын Лионель Месси 190 сая еврогийн орлогоороо, Францын довтлогч, Мадридийн Атлетико багийн тоглогч Антуан Гризманн 135 сая еврогийн орлогоороо уг бүрэлдэхүүнд багтсан байна. Реалын ахлагч Криштиан Роналдугийн шилжүүлэг 130 сая еврогоор үнэлэгдэж байсан боловч энгэ жагсаалтанд орж чадаагүй байна.  Жагсаалт, бүрэлдэхүүнийг гаргасан төлөөлөгчид чухам ямар шалтгааны улмаас уг багийн бүрэлдэхүүнд Роналду багтаагүй тухай  тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Уг билгэ тэмдэгийн багт Де Хеа, Маркиньос, Бонуччи, Ляпорт, Верратти, Коутинью, Погба нарын шилдэг хөлбөмбөгчид багтжээ.

1 сэтгэгдэл байна.

Yamar erguu garchig we
2016.12.08 21:50
Erguu garchigtai deer n sport oos asar hol hun bnb