Спорт
22
2016.12.26. 14:45 784 0

Олимпийн хүрэл медальт тамирчин жүдоги өмсгөлөө 100,000 ам доллараар худалджээ

Рио 2016 олимпийн наадмын хүрэл медальт Ори Сассон өөрийн жүдоги өмсгөлөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах зорилгоор дуудлага худалдаагаар арилжжээ. Дэлхийд чансаагаараа 4-рт эрэмбэлэгдэж байгаа Сассон Риогийн наадмын үеэр медалийн төлөө Кубын тамирчин Алекс Гарсиа Мендозатай барилдсан жүдоги өмсгөлөө 100,000 ам доллараар худалдсан байна. Өмсгөлөө зарсан орлогоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусах сайн санааны Шалва байгууллагад хандивлаж байгаа тэрээр цаашид Иерусалим дахь Шалва үндэсний төвийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд жүдо бөхийн хөтөлбөр хэрэгжүүлэн сургалт явуулахаар болсноо мэдэгджээ. Шалва төвийн дэд тэргүүн Ави Самуэльс: "Израйлийн хөгжлийн бэрхшээлтэй олон зуун хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхээр манай байгууллага одоогоос 25 жилийн тэртээ үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ори Сассоны хийсэн үйл хэрэг хүүхдүүдийнхээ мөрөөдлийг биелүүлэхэд бидэнд тус дөхөм болж, цаашид олон тамирчдад үлгэр дууриал болох сайхан явдал боллоо” гэжээ. Энэ дуудлага худалдаанаас өмнө Сассоны багт барилддаг, эрэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн олимпийн хүрэл медальт Яарден Герби олимпийн өмсгөлөө 52,000 ам доллараар худалдаалж, олсон орлогоо Тель Авив хотын Соураски анагаах ухааны төвд эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулан хандивлаж байсан юм.



0 сэтгэгдэл байна.