Спорт
22
2017.01.3. 11:01 346 0

УАШТ-ний дараа Үндэсний шигшээ багийг бүрдүүлнэ

Олимпийн наадмын дараа дараачийн олимпийн цикл эхэлдэг. Гэтэл манай улсад Токио 2020 Олимпийн наадамд  эх орноо төлөөлөн оролцох үндэсний шигшээ багаа бүрдүүлж чадаагүй байна. Энэ нь шигшээ баг сонгон шалгаруулах журам батлагдаагүй удсантай холбоотой юм. Оны өмнөхөн салбарын сайд Биеийн тамир спортын тухай хуулийг өргөн барьсан. Одоогийн байдлаар УИХ уг хуулийн төслийг чухам хэдийд хэлэлцэх нь тодорхойгүй байна. Тэгвэл энэ сард хүндийг өргөлт, чөлөөт бөх, бокс, жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн ээлж дараалан  зохион байгуулагдана. Тодруулбал, 1-р сарын 3-5-нд хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга, 1-р сарын 6-8-нд чөлөөт бөхийн улсын аварга, 1-р сарын 9-15-нд боксын насанд хүрэгчдийн улсын аварга, 1-р сарын 16-18-ны хооронд жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн тус тус болох юм.  Эдгээр тэмцээний дараагаар улсын аварга болсон тамирчдаас үндэсний шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэх чиглэл барьж ажиллахаа засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар мэдээлээд байна.

0 сэтгэгдэл байна.