Спорт
22
2017.09.6. 11:51 445 0

Дэлхийн аварга П. Орхонг автомашинаар урамшууллаа

Франц улсын нийслэл Парис хотноо өнгөрсөн 8-р сарын 21-26-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдсан билээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бөмбөрцөгийн улс орнуудын шилдэг тамирчид нийт 8 жингийн ангилалаар 24 багц медалийн төлөө өрсөлдөсөн юм. Тэмцээнээс Монгол улсын тамирчин П. Орхон эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд амжилт гарган аваргын алтан медаль хүртэж, элэг нэгтнүүдээ баярлуулсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд Украйны бөх Юлия Ткач Остапчукийг 6:3-ын харьцаатай ялсан П. Орхоныг Бат Сол компани Тоёота Ланд Крузер 200 автомашинаар шагнаж урамшуулсан байна. Бат Сол компани нь тамирчныг ивээн тэтгэж ажилласаар иржээ. Түүнчлэн П. Орхоны дасгалжуулагч багш Ц. Цогтбаярын хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлж 2 өрөө байраар шагнаж байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.