Спорт
22
2017.09.6. 12:22 450 0

Тал нутгийн Монгол марафон энэ сарын 10-нд болно

Энэ сарын 10-ны өдөр Хүйн  Долоон Худагт Тал нутгийн Монгол олон улсын марафон зохион байгуулагдана. Монгол улсын хөнгөн атлетикийн холбоо, Nomadic Illustration, Showa Holdings  Японы компани хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн марафон гүйлт богинын зайн болон холын зайн гүйлт зэрэг нийт 6 төрлөөр зохиогдох юм. Гурван насны ангилалаар буюу бага, дунд, ахмад  настнууд 3, 5, 10, 21 км зайд гүйх юм байна. Одоогийн байдлаар Япон, БНСУ, АНУ зэрэг  хэд хэдэн улсын 4000 орчим сонирхогчид марафон гүйлтэд оролцохоор бүртгүүлээд байна. Олон улсын энэ марафон гүйлтийг анх 1996 онд Японы иргэн Фуджавар, Кон Айя нар санаачилсан түүхтэй.

0 сэтгэгдэл байна.