Спорт
22
2017.09.7. 13:06 416 0

2018 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг дахина

2018 онд манай хойд хөрш ОХУ-д дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өдгөө үргэлжилсээр байгаа. Тэгвэл одоогоос нэг жилийн өмнө Өмнөд Африк, Сенегалийн үндэсний шигшээ багийн хооронд болсон урьдчилсан  шатны тоглолтыг дахин явуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ тухай мэдээллийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо албан ёсоор олон нийтэд хүргэжээ. 2016 оны 11-р сард Өмнөд Африкийн Полокванд болсон тоглолтоор талбайн эзэн баг 2:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожсон боловч шүүгчийн буруутай үйлдлээс шалтгаалан тоглолтын үр дүнг тэглэжээ.  Тоглолтын шүүгч Жозеф Лэмпти талбайн эзэн багийн талд үйлчилсэн нь  тогтоогдсон учраас дахин шүүгчээр ажиллахыг нь хориглох шийдвэрийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо гаргасан байна. Шийдвэрийн дагуу 2 баг энэ жилийн 11-р сард дахин тоглохоор болж байгаа юм байна. Сенегал, Өмнөд Африкийн хөлбөмбөгийн  багууд урьдчилсан шатны D  хэсэгт Буркина Фасо, Кабо Вердегийн багуудтай  орсон. 4 тойргийн тоглолтын дараах байдлаар Сенегалчууд  хэсгийн жагсаалтын 3-рт, Өмнөд Африкчууд 4-рт эрэмбэлэгдэж байгаа юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн шатанд хэсгээ тэргүүлсэн болон 2-рт эрэмбэлэгдсэн багууд оролцох эрхтэй болох юм. 

0 сэтгэгдэл байна.