Спорт
22
2017.12.14. 14:56 161 0

“Бөртө Чоно”-2017-д чөлөөт бөхийн 3 тамирчин нэр дэвшлээ

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал болох "Бөртө Чоно”-2017-д чөлөөт бөхийн төрлөөр  П.Орхон, Н.Золбоо, Э.Бэхбаяр нар нэр дэвшлээ. Энэ жилийн шилдэг эрэгтэй тамирчинд "Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Дан Колов болон "Монголиа Опен” ОУТ-ий аварга гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо нар нэр дэвшиж байна. Эмэгтэй шилдэг тамирчинд "Парис-2017” ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, Красноярск, Улаанбаатар, Мадрид, Варшавын Олон улсын "А” зэрэглэлийн дөрвөн тэмцээнд түрүүлсэн гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон дэвшсэн юм. Харин "Чебоксар-2017” Дэлхийн цомд багаараа гуравдугаар байр эзэлсэн эмэгтэйчүүдийн шигшээ баг дэвшсэн байна.    Спортын салбарын шилдэгүүд тодруулах "Бөртө Чоно” шагнал нь  15  жилтэйгээ золгож байгаа бөгөөд шагнал гардуулах ёслол энэ сарын 20-ний өдөр болно. Шилдэг тамирчин болон шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн  холбооны гишүүдийн нууц санал асуулгаар тодруулдаг уламжлалтай. Шилдэг спортын хороо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг МҮОХ шалгаруулдаг юм.
Д. Занданбат

0 сэтгэгдэл байна.