Спорт / Видео мэдээ
22
2019.04.22. 17:27 209 0

Б.Ганхайч медалийнхаа өнгийг хувиргалаа

Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо зохиогдож байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдсаар байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан жүдоч Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Бахрейны Солтани Римийг ялсан юм. Хэсгийн аваргын төлөө Казакстаны Бердибекова Иолантаг ялж, хагас шигшээд БНХАУ-ын жүдоч Тан Жинийг ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Тивийн аваргын төлөөх барилдаанд тэрбээр БНХАУ-ын Ян Жуниатай барилдаж, өрсөлдөгчдөө оноо алдснаар 2019 оны Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн юм. Өмнө нь өрсөлдөгч Ян Жуниаг нэг ялж, нэг удаа ялагдаж байсан учраас энэ удаад жүдочдын хувьд хайнаагаа хагалах барилдаан болсон юм. 2019 оны 2-р сард Австрийн Оберварт хотноо болсон Европын жүдо бөхийн Обервартын нээлттэй тэмцээнд жингийн жүдочдоо манлайлан аваргын алтан медаль хүртэж байсан тэрбээр тивийн аварга шалгаруулах тэмцээнд үүнээс өмнө 2 удаа оролцож байсан юм. Тухайлбал, 2018 онд Жакартад болсон аварга шалгаруулах тэмцээний байрт шалгарч байсан бол 2017 онд Хонг Конгод болсон тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Энэ удаад тэрбээр медалийнхаа өнгийг хувиргаж мөнгөн медалиар энгэрээ чимлээ. Шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын шилдэг жүдочидтой барилдсан түүний медалийг БНХАУ-ын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч зүүж өгсөн юм. Ингээд түүний мөнгөн медаль хүртэж байх үеийн сэтгэл хөдлөл, тамирчин хүний гуниг харууслын агшинг үлдээсэн дүрс бичлэгийг хүргэж байна.

0 сэтгэгдэл байна.