Спорт / Видео мэдээ
22
2019.04.22. 17:45 229 0

Багш шавь хоёрын амжилтын буухиа үргэлжилсээр

Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо болж буй жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын тамирчид хүртсэн медаль, гаргасан амжилтаараа тэргүүлсээр байна. Өнгөрөгч долоо хоногийн бямба гаригт эхэлсэн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Л.Сосорбарам зодоглож, 18-хан насандаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн юм. Тэмцээний эхний тойрогийн барилдаанаа Тайванийн жүдочтой барилдснаар эхлүүлсэн тэрбээр аваргын алтан медалийн төлөө Узбекстаны жүдоч Диёра Келдиероватай барилдаж мөнгөн медаль хүртсэн юм. Баянхонгор аймгаас гаралтай тэрбээр анх 2018 онд Буйнос Ариэс хотноо болсон Залуучуудын Олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж тив дэлхийн чанартай тэмцээний амжилтын гараагаа эхлүүлсэн юм. Энэ жил Дюсельдорф хотноо болсон Жүдо бөхийн Их дуулгын тэмцээн болон Австрийн Оберварт хотноо болсон Европын нээлттэй тэмцээнээс тус тус хүрэл медаль, Прага хотноо болсон Европын 2019 оны нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртээд байсан юм. Ингээд 2019 оны Ази тивийн мөнгөн медалийн эзэн Л.Сосорбарам болон түүний дасгалжуулагч ОУХМ Л.Лувсандэмбэрэл нартай медалийн ёслолын дараа хийсэн ярилцлагыг хүргэж байна.

0 сэтгэгдэл байна.