Спорт
22
2020.10.9. 09:29 311 0

ОУОХ-ноос 17 тамирчинд тэтгэлэг олгоно

"Токио 2020” олимпын наадмын хөтөлбөрт багтсан, олимпын спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй 17 тамирчинд тэтгэлэг олгохоор болсон байна. Энэхүү тэтгэлгийг Олон улсын олимпын хорооноос олимпод оролцох эрхээ авах чадвартай, цаашлаад олимпын наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог. Монголын үндэсний олимпын хороо спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг тэтгэлгийн сонгон шалгаруулалтад илгээсэн.

Ийнхүү нийт 8 спортын 17 тамирчин тэнцэж, олимпын тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон ба үүнд:

Жүдо бөх

  • Д.Сумъяа
  • Г.Одбаяр
  • Л.Отгонбаатар
  • Ё.Басхүү
  • Л.Сосорбарам 

Буудлага

  • О.Гүндэгмаа
  • Ц.Мөнхзул
  • Г.Нандинзаяа

Бокс

  • Б.Чинзориг
  • М.Намуун

Чөлөөт бөх

  • Э.Бэхбаяр
  • Т.Тулга
  • А.Батцэцэг
  • С.Цэрэнчимэд

Таеквондо

  • П.Тэмүүжин

Хөнгөн атлетик

  • Д.Гантулга

Байт харваа

  • Ж.Гантөгс

Хүндийг өргөлт

  • М.Анхцэцэг нар дасгалжуулагчийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагджээ.

Дээрх тамирчид нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, тайлан мэдээллээ хугацаандаа ирүүлээгүй, техникийн ур чадвар хангалтгүй байх, эмнэлгийн шалтгаанаар эсвэл олимпын наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь тухайн спорт холбоо, МҮОХ, ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд гэрээний дагуу нэг сард 415 ам.доллар буюу

  • тамирчинд 250 ам.доллар
  • дасгалжуулагчид 100 ам.доллар
  • холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар
  • эм витаминжуулалтад 38 ам.доллар олгогдож байгаа аж.

2017 оны есдүгээр сард эхэлсэн хөтөлбөр "Токио 2020” олимпын наадамд хойшилсонтой холбоотойгоор гэрээ нэг жилээр сунгагдаж 2021 оны тав дугаар сар хүртэл үргэлжлэх боломжтой. Өмнөх "Рио-2016” олимпын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт мөн бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийг өргөлт, хөнгөн атлетикийн долоон спортын 17 тамирчин хамрагдаж байв.

 

0 сэтгэгдэл байна.