Спорт
22
2020.10.13. 16:48 131 0

МХБХ-ны тэмцээнүүдийн хуваарьт сонгуультай холбоотой өөрчлөлт орлоо

 

МХБХ орон нутгийн сонгуультай холбоотойгоор 2020 оны аравдугаар сарын 14-16-ны хооронд болох байсан тэмцээнүүдийнхээ хуваарьт өөрчлөлт оруулж буйгаа зарлажээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн гаргасан А/1184 тоот захирамжаар 10-р сарын 14-16-ны хооронд соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан юм.

Үүний дагуу "Ахмадын УАШТ" аравдугаар сарын 14-16-нд түр завсарлаж, 17-ноос үргэлжлэн явагдах бөгөөд хаалтын ажиллагаа 21-ний Лхагва гараг хүртэл хойшиллоо. Харин "Сонирхогчдын Цом" тэмцээний хагас шигшээ тоглолтууд ирэх 7 хоногийн Даваа /Хантерс vs Багануух ХК Тулнууд 19:00 цагт/, Мягмар /19:00 цагт/ гарагуудад явагдахаар болсон байна. Үзэгчдийн хүлээлтэд байсан Атлетик 220, Улаанбаатар сити багуудын "AFC Cup” тэмцээний эрхийн төлөөх хоёр дахь тоглолт 10-р сарын 17-ны бямба гарагт 14:00 цагаас тус тус явагдахаар болжээ.

 

0 сэтгэгдэл байна.