Спорт
22
2020.10.22. 09:42 114 0

"Их дуулга"-д оролцох Жүдочид Будапештэд газардлаа

Манай улсын хувьд Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл тэргүүтэй эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч зодоглохоор "Хүннү Айр" компанийн тусгай нислэгээр нисэж Будапешт хотод газардсан байна.
Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдахаар тов зарлагдсан билээ. "Гран При”-гээс "Их Дуулга" ангилалд шилжсэн энэ тэмцээнд 5 тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд 2 өдрийн турш өрсөлдөх бөгөөд IJF-ээс зарласан "Токио 2021" зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг юм.
Шигшээ багийг Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.Батбаяр хүлээн авч угтжээ. Баг тамирчид, дасгалжуулагчид нисэх онгоцны буудалд газардсаны дараа коронавирусний шинжилгээнд хамрагдаад зочид буудалдаа байрлалаа гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

0 сэтгэгдэл байна.