Спорт
22
2016.01.19. 13:24 447 0

Хөлбөмбөгийн дүрмийг өөрчлөхийг шаарджээ

Тэрээр энэ шаардлагаа Бильбаогийн Атлетик багтай хийсэн тоглолтын дараагаар гаргасан байна. Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Лалигийн 20 дах тойргийн тоглолт  6:0-ийн харьцаатай Барселончуудын ялалтаар өндөрлөсөн.  Энэ тоглолтын үеэр Атлетикийн хаалгач Горка Ираисост шар хуудас өгөх ёстой байсан буюу хөлбөмбөгийн дүрэмд хаалгачид шар хуудас торгууль ноогдуулах дүрэм батлах ёстой гэж Бартомеу үзэж байгаа юм байна. Луис Суаресийн гаргасан алдаа хаалгачийн уран чадварыг шалгаж, 11 м-ийн торгуулийн  цохилтыг Месси амжилттай  хийж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, Бартомеу торгуулийн  цохилтыг хязгаарлаж, хаалгачид шар хуудсаар торгууль хүлээлгэдэг байх ёстой гэсэн байр  суурийг баримталж байгаа юм байна. Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 47 оноотой Мадридийн Атлетико тэргүүлж, түүний араас 45  оноотой Барселон баг удаалж байна. Харин Бильбаогийн Атлетик нийт 20 тойргийн тоглолтын дараах байдлаар 28 оноотой 10-р бичигдэж байна.

0 сэтгэгдэл байна.