Спорт
22
2016.01.20. 12:53 522 0

Рафаэль Надаль Австралийн тэмцээнийг орхилоо

44 сая ам долларын шагналын сантай энэ тэмцээний 1-р тойрогт тэрээр нутаг нэгт Фернандо Вердаскод 6:7, 6:4, 6:3, 6:7, 2:6-гийн харьцаатай хожигджээ. Их дуулгын цувралуудад 14 удаа тэргүүлсэн Надаль 2009 онд Австралийн нээллтэй тэмцээнд өвдөг шороодож байсан удаатай юм. Тэрээр энэ улиралын хамгийн шилдэг тоглогчдын тоонд багтаж байсан боловч тэмцээнийг хэтэрхий эрт орхисонд хөгжөөн дэмжигчид нь сэтгэл гонсойж байгаагаа илэрхийлэх болсон байна.

0 сэтгэгдэл байна.