Спорт
22
2016.01.21. 12:10 505 0

Испанийн цомын аварга шалгаруулах тэмцээний ¼ шигшээ тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

Өчигдөр Каталонын Барселон, Бильбаогийн Атлетиктай эхний тоглолтоо  хийлээ. Бильбаогийн талбайд болсон энэ тоглолт 2:1-ийн харьцаатай Барселончуудын хожлоо өндөрлөсөн  юм. Тоглолтын 18 дах минутанд Мунит Эль Хаддади, 25 дах минутанд Неймар нар өрсөлдөгч багийн хаалганд гоол оруулсан бол талбайн эзэн багийн нэр төрийн гоолыг 89 дах минутанд Ариц Адурис оруулжээ. 2 багийн хариу тоглолт энэ сарын 27-ны өдөр Барселоны  Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Мөн өчигдөр Мадридийн Атлетико, Сельта багийн тоглолт болж, 0:0-ийн харьцаатай өндөрлөсөн байна.

0 сэтгэгдэл байна.