Спорт
22
2016.01.21. 12:22 845 0

Алтан бөмбөгийн эзнийг 22 сар хорино гэв

Энэ цагийн шилдэг тамирчны нэг Месси болон түүний эцэг Хорхе Месси нартай холбоотой  татварын  асуудлаарх шүүх хурал энэ жилийн 5-р сарын 31-нд болох юм байна. Түүнийг Испанийн хууль хяналтын байгууллага 2007-2009  оны хооронд 4,16 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Энэ үндэслэлээр түүнийг болон эцэг Мессиг 22 сарын  хугацаатай хорих ял шийтгэл ноогдуулах тухай хүсэлтээ холбогдох байгууллагад илгээжээ. Месси өөрөө ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийгээгүй, нягтлан бодох бүртгэл, татварын тайлангийн буруу мэдээлэл баримт нь түүний  хуучин агентийн гаргасан алдаа гэсэн мэдүүлгийг өгөөд байгаа юм. Тэрээр энэ асуудлаар давж заалдах шатны шүүхэд хандсан боловч Испанийн шүүх уг өргөдөл хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж,  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд шилжүүлсэн юм.

0 сэтгэгдэл байна.