Спорт
22
2016.01.21. 12:29 569 0

Германы хөлбөмбөгийн холбоо Инфантиног дэмжинэ

Франкфурт хотноо болсон Германы хөлбөмбөгийн холбооны хурлаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс хэнийг дэмжин ажиллах тухай асуудлыг хөндөж, улмаар Инфантиног өөрийн мэдлэг чадвар, туршлагаа ашиглан Олон улсын хөлбөмбөгийн холбоонд бүтцийн өөрчлөлт хийх чадамжтай хэмээн үзснээ холбооны дэд ерөнхийлөгч Райнхард Рауболл мэдээлжээ. Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны 2-р сарын 26-ны өдөр Цюрих хотноо болох юм. Энэ удаагийн сонгуульд Жанни Инфантиногоос гадна Өмнөд Африкийн төлөөлөл Токио Сексваль, Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан, Францын иргэн Жером Шампань, Иорданы хунтайж Алт бин Аль Хусейн, Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч шейх Салман бин Ибрагим аль Халифа нар  нэр дэвшээд байгаа юм.

0 сэтгэгдэл байна.