Спорт
22
2016.01.21. 17:12 954 1

Havana Grand Prix тэмцээн тун удахгүй эхлэнэ

Дэлхийн 69 орны эрэгтэй 253, эмэгтэй 165, нийт 418 жүдочид ур чадвараа сорин өрсөлдөх оны ууган Гран Прид манай улсаас эрэгтэй 6, эмэгтэй 3 жүдоч оролцохоор тус улсыг зорьсон юм. Олимпийн эрхийн оноогоо цуглуулах  шаардлагатай байгаа Б. Тэмүүлэн эрэгтэйчүүдийн +100 кг, Г. Одбаяр 73, Н. Дагвасүрэн 81, О. Ууганбаатар 81, Ц. Цотгбаатар 60, Ө. Дүүрэнбаяр +100 кг-ийн жингийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх бол эмэгтэйчүүдээс 52 кг-ийн жингийн А. Цолмон, +78 кг-ийн жингийн О. Жавзмаа, 78 кг-ийн жингийн П. Лхамдэгд нар Гаванагийн татами дээр ур чадвараа сорин өрсөлдөх юм. Маргааш эхлэх тэмцээний сугалааг тохируулах ажиллагаа  яг одоо Мелиа зочид буудалд явагдаж байна. Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх тэмцээний сугалаа, оноолтын тухай мэдээллийг тун удахгүй өгөх болно

1 сэтгэгдэл байна.

irgen
2016.01.21 19:44
nairuulga gj hog bn shuu, yaana da.