Спорт
22
2016.01.22. 12:40 426 0

Евробаскет 2017 тэмцээний сугалаа болно

Шигшээ тоглолтонд оролцох 11 эрхийн төлөө 27  шигшээ баг өрсөлдөх юм. Одоогийн байдлаар тивийн хүчирхэг 13 баг Евробаскет 2017 тэмцээнд оролцох эрхээ аваад  байгаа юм. Евробаскет 2017 тэмцээн 4 улсад буюу Туркийн Стамбул, Румыни, Финлянд, Израйль улсад явагдах учраас эдгээр улсын шигшээ багууд автоматаар орох юм. Эндээс тэмцээний плей оффын тоглолтууд Стамбул хотноо болох юм.  Тэмцээнд оролцох эрхээ автоматаар авсан дээрх улсуудаас гадна Испани, Литва, Франц, Серб, Грек, Итали, Чех, Латви, Хорватын шигшээ багууд  Евробаскет 2017 тэмцээнд оролцох эрхээ авсан. Харин үлдсэн 27 баг 7 хэсэгт  хуваагдаж урьдчилсан шатны тоглолтоор чухам аль баг нь дараачийн  шатанд өрсөлдөхөө шийдэх юм. Одоогоор гаргасан тэмцээний 4 сагсаар  1-р хэсэгт ОХУ, Польш, Словени, Бельги, Гүрж, Герман, Македон улсын шигшээ баг, 2-р сагсанд Эстони, Нидерланд, Украйн, Босни Герцеговини, Исланд, Унгар, Черногорийн багууд 3-р сагсанд Австри, Швед, Белорусс, Швейцарь, Болгар, Ихбритани, Словакийн багууд оржээ. 4 дэх сагсанд Португали, Дани, Люксембург, Кипр, Албани, Косовогийн багууд оржээ. 27 баг сугалгаагаар 7 хэсэгт хуваагдаж, хэсгээ тэргүүлсэн болон  2-р байранд орсон багууд дараачийн шатанд өрсөлдөх эрхтэй болох юм. Урьдчилсан  шатны тоглолтууд энэ жилийн 8-р сарын 31-нээс 9-р сарын 17-ны хооронд болох юм.

0 сэтгэгдэл байна.