Спорт
22
2015.12.23. 00:23 461 0

Жорж Мендаш: Моуринью МанЮ-тай гэрээ байгуулаагүй

"Манчестер Юнайтедтэй гэрээ байгуулсан гэх  мэдээлэл нь худал, хуурмаг мэдээлэл байна. Ийм зүйл болоогүй. Ирээдүйд чухам юу тохиолдохыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ одоогийн байдлаар бид ямар нэгэн клубтэй хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ хийж эхлээгүй байна” гэж Мендаш Глоб Спортод өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. Үүнээс өмнө хэрвээ Манчестер Юнайтед ойрын 2 тоглолт буюу 12-р сарын 26-нд Сток Сити, 12-р сарын 28-нд Челси багтай хийх тоглолтонд  дараалан хожигдсон нөхцөлд уг багийн ахлах дасгалжуулагч Голландын мэргэжилтэн Луи ван Галыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Моуриньюг томилох тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Манчестер Юнайтедийн хувьд Премьер лигийн сүүлийн 4 тоглолтонд 2 тэнцээ, 2 ялагдалтай, 17 тойргийн тоглолтын дараах байдлаар жагсаалтын 5-рт  29 oноотой бичигдэж байгаа юм. Одоогийн байдлаар Английн хөлбөмбөгийн аварга шалгаруулах Премьер лигийг 38 оноотой Лестер баг тэргүүлж байна.

0 сэтгэгдэл байна.