Спорт
22
2016.02.27. 11:56 422 0

Дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ 14 дараалан Монгол Улсын аварга боллоо

Самбо бөхийн 2016 оны УАШТ Монголын үе үеийн алдартнууд төрөн гарсан Спортын төв ордны дэвжээнд болж тэмцээний -100 кг жинд анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Баянзүрх дүүрэг Женко клубын тамирчин Б.Ариун-Эрдэнэ шигшээ барилдаанд Алдар спорт хорооны Б.Амбасалмааг ялж түрүүлсэнээр 2002 оны УАШТ-ээс хойш тасралтгүй 14 дараалан Улсын аварга болж түүхэн амжилтын эзэн болжээ. Тэрээр 2005 онд Казахстаны Астанагийн дэмжээнээс самбо бөхийн Дэлхийн аваргын алтан медаль хүртэж, Ази тивиийн тэргүүн бөхөөр шалгарч байсан юм. Бөхийн бүхий л төрлөөр 26 жил хичээллэсэн тэрээр Монгол улсынхаа нэрийн өмнөөс олон тэмцээн оролцохдоо жүдо бөхөөр Ази тивиийн аварга, Дэлхийн цомын аварга, Жиү Жицү бөхөөр Дэлхийн аварга цолыг хүртэж байсан юм.


0 сэтгэгдэл байна.