Спорт
22
2016.03.25. 20:20 837 0

Спортын топ төрлүүд –Америк хөлбөмбөг

Дэлхийн хэмжээнд 8000 гаруй уугуул спорт, спортын төрлүүд гэж байдаг. Тэдгээрийн дотор үндэсний болон тив, дэлхийн хэмжээний спортын төрлүүд орж байгаа юм. Тэдгээрийн дотор үндэсний болон тив, дэлхийн хэмжээний спортын төрлүүд орж байгаа юм. Энэ олон спортын төрлүүд дотроос  тухайн спортыг үзэж сонирхож байгаа үзэгчдийн тоо, сонирхон хичээллэж байгаа хүмүүсийн тоогоор дэлхийд шилдэг спортын төрлүүдийг тогтоодог уламжлалтай. Дэлхийд спортын топ төрлүүдийг тогтоохдоо  нэг улиралд хэд хичнээн тоглолт зохион байгуулагдснаар бас дүгнэдэг. 2015 оны байдлаар дэлхийн топ спортын төрлийн 10-рт Америкийн хөлбөмбөгийн спорт оржээ. Дэлхийн топт багтсан, Монголчууд бидний хувьд шинэд тооцогдох энэ спортын талаар товчсон мэдээлэл хүргэе.
Энэ спортын төрлийг дунджаар 400 сая хөгжөөн дэмжигчтэй гэж үздэг. Европ, Африк, Ази, Америк, Австралид нилээд өргөн тархсан спорт. Хэдийгээр энэ спортын төрлийг 400 сая хүн хөгжөөн дэмжиж, үзэж сонирхож байгаа гэсэн тооцоо судалгаа байгаа боловч тэдгээр хөгжөөн дэмжигчдийн дийлэнх  хувь нь АНУ, Канадын сонирхогчид байгаа юм. Америк хөлбөмбөгийг 19-р зууны сүүл үеэс Регбигийн спортоос анх үүсч хөгжсөн гэж үздэг. Клуб, их сургуулийн оюутнууд түлхүү тоглож байсан энэ спорт нь 1920 иод  онд Үндэсний хөлбөмбөгийн лиг үүсч байгуулагдсан цагаас хойш эрчимтэй хөгжсөн гэдэг. Энэ спортын хамгийн нэр хүндтэй багууд нь Сан Франциско, Даллас Боус, Питтсбург Стийлерс зэрэг багууд. Ихэнх багууд нь Хойд Америкийнх. Гэхдээ сүүлийн үед Европт Европын үндэсний хөлбөмбөгийн лигээр дамжуулан нилээд олон клуб энэ спртын төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулах болсон учир дэлгэрч байгаа. Азид цөөн тооны клубүүд, Австрали, Африкт сонирхогчдын хүрээ тэлж байгаа спортын нэг төрөл. Тус бүр 11 хүнтэй 2 баг 120 урт 53,3 алхамын өргөн  хэмжээтэй тэгш өнцөгтэй талбайд зууван бөмбөгтэй тоглодог.
Тоглолтын зарчим:  Гол зарчим нь бол ердөө л  бөмбөг эзэмшиж байгаа баг урагш довтолсоор эсрэг багийнхаа "арын бүсэд” очиж чадвал оноо авна. Үүнийг "touchdown”  хэмээн нэрлэдэг. Тачдаун авч чадсан баг эрхийн дагуу 6 оноотой болж, "нэмэлт-оноо” гүйцэтгэх эрхтэй. Өөрөөр хэлбэл,  нэмэлт оноогоо амжилтай гүйцэтгэсэн баг нийт  7 оноотой боллоо гэсэн үг. Чавх шиг хэлбэртэй хаалганы голоор  бөмбөгөө амжилттай давуулан өшиглөж чадвал гурван оноо авдаг. Үүнийг  "талбайн-гоол”  буюу field-goal гэдэг. Мөн "punt” хийх гэж байдаг.  Энэ нь бөмбөгөө барьж байгаад өшиглөж өөрийн бүсээсээ холдуулахыг хэлнэ. Довтолж байгаа баг нийт 4 удаагийн довтлох оролдлогоор доод тал нь 10 ярд буюу 920 см –ээр  урагшлах ёстой.
Багийн бүрэлдхүүн болон байрлал: НФЛ-ын нэг баг улиралд ердөө 16 тоглолт гүйцэтгэдэг хэдий ч нийт 53 тоглогчтой байдаг нь гэмтэл бэртэл маш ихээр авдагтай холбоотой. Аливаа баг довтолгоондоо болон хамгаалалтандаа тус бүр 11 хүнтэй байх бөгөөд эднийг гарааны тоглогчид гэнэ. Багийн "уураг тархи” нь дасгалжуулагч бол "зүрх” нь quarterback буюу дамжуулагч-найруулагч яах аргагүй мөн. Сайн дамжуулагчтай багууд олон жил өндөр амжилт үзүүлэх бололцоо ихтэй байдаг учир тэд голдуу хамгийн өндөр цалинтай байдаг.

0 сэтгэгдэл байна.