Спорт
22
2016.03.25. 21:02 1 617 0

Спортын топ төрлүүд-Талбайн теннис

Дэлхийд үзэгчдийнхээ тоогоор тэргүүлдэг спортын топ 10 төрлийн 4-рт талбайн теннис эрэмбэлэгджээ. Талбайн теннисийг үзэж сонирхдог, хөгжөөн дэмжигчдийн тоо 1 тэрбумд хүрчээ. Европ, Ази, Америкт нилээд нэрд гарсан энэ төрлийн спортыг анх 14-р зууны үед үүссэн гэж үздэг. Францын 10-р Луис хаан өөрөө дотор талбайн теннисны талбайг байгуулж байсан гэдэг. 1400-аад  оны үед ингэж хөгжиж байсан энэ спортын орчин үеийн дүрмийг нь 19-р зууны дунд үед зохиосон. Ганцаарчилсан болон 2 тоглогч тоглох энэ спортын төрлөөр сүүлийн 10 жилийн хугацаанд л гэхэд 8 өөр улсын 14 тамирчин  эрэгтэй, эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлж байгаа гэдгээрээ онцлогтой. Талбайн теннисний шилдэг тоглогчдыг нэрлэвэл Рожер Федерер, Рафаэль надаль, Серена Уилямс, Мария Шарапова нарыг нэрлэж болох юм. Энэ спортын төрөл нь 1924 оны олимпийн наадам, 1988 оны олимпийн наадмын хөтөлбөрт оруулсан.
Теннисний дүрэм:  1890-ээд оноос хойш бараг өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдсөн зүйл гэвэл 1908-с 1960 он хүртэл давуулах тоглогч нэг хөлөө байнга газарт хүргэсэн байх ёстой. 1970-аад оноос хайнцсаны дараах шийдвэрлэх тоглолт явагдах болсон. Илүү орчин үеийн мэргэжлийн теннист бөмбөг талбайгаас гарсан эсэх, давуулсан бөмбөг орсон эсэхийг электроник технологийг ашиглан шалгадаг болсон. Теннисийг олон сая хүмүүс сонирхогчийн байдлаар тоглодог бөгөөд дэлхий даяар тарсан үзэгчдийн спорт юм. Ялангуяа "Их дуулгын" дөрвөн тэмцээн нь хамгийн үзэгч олонтой: Австралийн нээлттэй тэмцээн хатуу талбайтай байдаг бол  Францын нээлттэй тэмцээн улаан шороон талбайд, Уимблдон зүлгэн талбайд, Америкийн нээлттэй тэмцээн мөн хатуу талбайд зохион байгуулагддаг онцлогтой.

0 сэтгэгдэл байна.