Спорт
22
2016.03.25. 21:15 733 0

Спортын топ төрлүүд-Хөлбөмбөг

Дэлхийн спортын хаан спорт хөлбөмбөг. Дэлхийн хэмжээнд 3,5 тэрбум үзэгчтэй учраас дэлхийн топ 1  спорт нь яахын аргагүй хөлбөмбөг болж байгаа. Европ, африк, Ази, Америкт түгэн дэлгэрсэн.
Үүсэл хөгжил: Эртний Грек Ромчууд хөлөөрөө бөмбөг тоглодог, Ромын харпастум гэх тоглоомыг Грекчууд тоглож байсан, манай эринээс өмнөх 388-311 оны хооронд тоглож байсан гэдэг. Мөн эндээс регби, хөлбөмбөг үүссэн ч гэж үздэг. Харин Хятадад тоглогдож байсан ЦуЧуг Олон улсын хөлбөмбөгийн холбоо тоглолтын өнөөгийн дүрмийг анх үүсгэсэн наадамп тооцдог. Хан Эзэнт гүрний үед буюу манай эриний 3-р зууны 2-р хагаст үүссэн. Харин орчин үеийн хөлбөмбөгийн үүсэл хөгжил нь Англичуудтай нягт холбоотой.
Тоглолтын дүрэм: Хөлбөмбөг нь тус бүр арван нэгэн тоглогчтой хоёр багийн хооронд явагддаг, бөөрөнхий бөмбөг хэрэглэдэг дэлхийд хамгийн өргөн тархсан багийн спорт юм. Энэ спорт нь дэлхийн хамгийн түгээмэл спорт. Энэ спортод тус бүр 11 хүнтэй 2 баг тэгш өнцөгт хэлбэртэй талбайд бөмбөг ашиглан тоглодог. Тоглоомын зорилго нь чухам энэ бөмбөгийг эсрэг багийнхаа хаалганд оруулах юм. Хөлбөмбөгт зөвхөн хаалгач л бөмбөгөнд гараараа хүрэх боломжтой байдаг ба бусад нь тоглогчид нь хөлөөрөө бөмбөгийг өшиглөж тоглоно. Мөн агаар дахь бөмбөгтэй толгой, цээжээ ашиглан тоглож болдог. Тоглолтын төгсгөлд хамгийн олон гоол оруулсан баг нь ялсанд тооцогдоно. Хэрвээ тоглолтын төгсгөлд 2 багийн оруулсан бөмбөгийн тоо адилхан бол тэнцсэн гэж үзнэ. Гэхдээ тэмцээнийн төрлөөс хамааран цаг сунгах, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчаа тодруулах нь бий. Орчин үеийн хөлбөмбөгийн дүрмийг анх Английн Хөлбөмбөгийн холбоо (The Football Association) 1863 онд The Laws of the Game буюу Тоглолтын дүрмүүд нэртэйгээр гаргасан. Энэ нь одоогийн хөлбөмбөгийн үндсэн дүрэм болж ирсэн байна. Хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA (ерөнхийд нь зохион байгуулдаг. Тэдгээрийн хамгийн алдартай нь 4 жилд нэг удаа болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Энэ нь зуны олимпоос 2 дахин их үзэгчтэй дэлхийн хамгийн том шоу спорт. Дэлхийн 200 орны 250 сая хүн энэ спортын төрлөөр хичээллэж байгаа гэсэн статистик үзүүлэлт байдаг учраас хөлбөмбөгийн спорт нь яахын аргагүй топ 10 спортыг манлайлж байгаа юм. Ганцхан жишээ дурьдахад л 2006 онд Германд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дэлхий дахинаа 30 тэрбум хүн үзэж сонирхсон гэсэн мэдээ бий.
Яагаад хөлбөмбөг хамгийн олон үзэгчтэй, хөгжөөн дэмжигчтэй, тоглогчидтой байдаг вэ?
Үүнд хэд хэдэн хүчин зүйлийг нэрлэж болно.
1.    Энгийн дүрэмтэй: Бусад спортын төрлүүд Крикет зэрэг  спортын төрлүүдийн дүрэмтэй харьцуулахад маш энгийн ойлгомжтой байдаг. Отон тоглолтын дүрэм л зарим үзэгчдэд ойлгомжгүй байдаг. Ердөө л 17 дүрэмтэй
2.    Дэд бүтцийг хөгжүүлхэд харьцангуй амархан: Америк хөлбөмбөг, крикет шиг заавал тусгай тоног төхөөрөмж, багаж хэрэгслэл шаардагдахгүй зүгээр л бөмбөг байхад гудамжинд хүртэл тоглох боломжтой
3.    Цаг хугацааны хувьд хамгийн тохиромжтой: Үзэгчид нэгэнт тоглолтондоо шимтэн орсон л бол цаг хугацаа богинохон мэт санагддаг. Крикетийн зарим тоглолтооуд тухайлбал, Twenty гээс өөр тоглолтууд нь харьцангуй удаан үргэлжилдэг учраас зарим үзэгчид залхаж эхэлдэг. Теннис ч гэсэн цаг нь сунаж болдог. Харин хөлбөмбөгийн тэмцээнийг ажил ихтэй хүн ч гэсэн зохицуулаад үзчихэж болдог
4.    Гайхалтай тоглолтыг үзүүлж чаддаг: Зарим хүмүүс хөлбөмбөгийн тоглолт нүд баясгадаг гэж хэлцгээдэг. Энэ нь dribbling  буюу бөмбөг залах, passing  буюу бөмбөг дамжуулах, шилжүүлэх, heading буюу мөргөх,  free kick  буюу чөлөөт цохилт, fouls  буюу алдаа, penalties  буюу торгууль, offsides  буюу отон тоглолт, sliding tackles  буюу бөмбөг булаах оролдлого гэх  зэрэг олон техникийг ур чадвартай гаргаж чаддаг.
5.    Үзэгчдийн сэтгэл хөөрөл: дэмжиж байгаа баг нь хожсон нөхцөлд үзэгч,  хөгжөөн дэмжигчид өөрсдийн сэтгэлийн хөдөлгөөнийг шууд илэрхийлэх боломжтой. Өөр бусад төрлүүдийн хувьд энэ нь хязгаарлагдмал гэж хэлж болно.
6.    Гэмтэл бэртэл харьцангуй бага: хөлбөмбөгийн тамирчид гэмтэл бэртэл авдаг боловч тэдгээр нь хурдан хугацаанд эдгэрэх боломжтой  байдаг.
7.    Бусад спортын адил тамирчин хүний өндөр намаар амжилтын үр дүн тодорхойлогддоггүй. Лионель Месси д гэхэд намхан  гэхдээ тэр дэлхийн шилдэг хөлбөмбөгчний нэг
8.    Тасралтгүй үргэлжилдэг: Европ тивийн ихэнх хөлбөмбөгийн тоглолт, тэмцээнүүд нь 8-5-р сарын хооронд үргэлжилдэг. Долоо хоногтоо нэг удаа болдог, Аваргуудын лиг бусад цомын тэмцээн нь энэ хооронд зохиогдоно. Дэлхийн аварга, Евродын цомын тэмцээн зэрэг томоохон тэмцээн болдог. Олон улсын тэмцээн тухайлбал Африкийн цом, Конкакафийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг зуны туршид явагдах тэмцээн хүртэл бий

0 сэтгэгдэл байна.