Спорт
22
2016.03.26. 16:34 633 0

Д. Отгондалай дэлхийд чансаагаараа 2-рт эрэмбэлэгдэж байна

Дэлхийн сонирхогчдын боксын холбоо тамирчдын чансааг шинэчлэн гаргасан байна. Үүгээр олон улсын спортын мастер, Азийн наадмын алтан медальт Д. Отгондалай дэлхийд 2-рт эрэмбэлэгджээ. Тэрээр эрэгтэйчүүдийн хөнгөн жингийн буюу 60 хүртэлх кг-ийн жинд нийтдээ 1600 оноо цуглуулж, 2-рт бичигдсэн байна. Түүний өмнө Кубын тамирчин, дэлхийн 3 удаагийн аварга, Олимпийн наадмын хүрэл медальт  Лазаро Алварез орсон байна. Монгол улсын  боксын эрэгтэйчүүдийн шигшээ баг БНХАУ-ыг зориод байгаа. Тэд ирэх 4-р сарын 3-ныг хүртэл олимпийн наадмын эрх олгох олон улсын тэмцээнд оролцох юм.

0 сэтгэгдэл байна.