Спорт
22
2016.04.5. 18:55 222 0

Сансар цом тэмцээнд 28 баг оролцож байна

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн лйг тэмдэглэх хүрээнд ахмад хөлбөмбөгчдийн  дунд Сансар цом футзалны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.Өнөөдөр энэ тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа Монголын хөлбөмбөгийн футзалны ордонд болсон юм. Ахмад хөлбөмбөгчдийн 28 баг тамирчид оролцож байгаа энэ  тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд БНМАУ, ЗХУ-ын Баатар, сансрын нисгэгч Ж. Гүррагчаа оролцож, баг тамирчиддаа амжилт хүссэн  юм. Монгол улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Ази тивийн 2 дах нисгэгч Ж. Гүррагчаагийн нэрэмжит ахмад хөлбөмбөгчдийн тэмцээн өмнө нь Од нэртэй зохион байгуулагддаг байсан түүхтэй юм. Энэ жилээс уг тэмцээнийг Сансар цом  болгон өөрчилж, цаашид Монголын хөлбөмбөгийн холбооны календарт оруулан жил болгон зохион байгуулж байхаар боллоо. Тэмцээн 37-42 насны ангилалд 6 баг, 43-48 насны ангилалд 9, 49-59 насны ангилалд 10, 60-аас дээш насны ангилалд 3 баг оролцож байгаа  юм. Сансар цом Монголын хөлбөмбөгийн холбооны футзалны ордонд энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

Сансар цом тэмцээнд 28 баг оролцож байна

Сансар цом тэмцээнд 28 баг оролцож байна

0 сэтгэгдэл байна.