Технологи
22
2016.04.28. 17:11 245 0

Форд компани шинэ дизель хөдөлгүүрээ танилцуулжээ

АНУ-ын машин үйлдвэрлэлийн Форд компани ЭкоБльюн анхны шинэ турбодизель хөдөлгүүрээ танилцууллаа.2,0 ЭкоБлью хөдөлгүүр нь 2,2 TDCi агрегаттай юм байна. Бирмингэмд болсон  машины үзэсгэлэнгийн үеэр ийм хөдөлгүүр бүхий фургон Ford Transit, Transit Custom  зэрэг автомашинуудын онцлогийг иж бүрнээр нь харуулсан гэнэ. Энэ төрлийн хөдөлгүүр нь EURO VI экологийн стандарт бүхий хөдөлгүүрээс  13 хувиар бага шатахуун зарцуулдагаараа онцлог. Харин Transit, Transit Custom  зэрэг автомашинуудад 105, 130, 170 л-ийн зэрэг гурван сонголтын  хүчин чадалтай шинэ мотор тавьж зах зээлд гаргахаар болж байгаа юм байна. Эдгээр нь өмнөх загваруудаасаа 2,2 л багтаамжтай болж байна.  Түүнчлэн эдгээр машинууд нь 100 км-д 6,1-6,6 литр шатахуун зарцуулах буюу өмнөх загваруудаасаа шатахууны зарцуулалт нь 10-13 хувиар багасчээ.   Ийм хөдөлгүүртэй шинэ автомашинуудыг  энэ жилийн 9-р сараас эхлэн зах зээлд гаргахаар болсон гэнэ.

0 сэтгэгдэл байна.