Технологи
22
2016.04.28. 17:24 832 0

Самсунгийн шинэ апп хүүхдийн нүдийг хамгаална

Планшет болон ухаалаг гар утасны дэлгэцийг хэт ойроос харах нь насанд хүрсэн хүний нүдний хараанд сөргөөр нөлөөлдөг. Нүдний харааны эрхтэн нь хөгжиж байгаа бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд   ухаалаг гар утасны дэлгэц нэн сөрөг нөлөөтэйг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. Энэ үүднээс БНСУ-ын Самсунг компани хүүхдийн нүдийг хамгаалах зориулалтаар шинэ апп гаргажээ. Самсунгийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар дэлгэцийг хэт ойроос харах нь компьютерийн харааны синдром буюу өвчлөлд хүргэдэг. Энэ синдромд толгой өвдөх, нүд бүрэлзэх, нүд хуурайшин аргах, ядрах, тархины ачаалал хэт ихсэх болон нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх зэрэг шинж тэмдэг багтдаг байна. Эдгээр аюул эрсдлээс хүүхдийг зайцуулахын тулд энэ компанийн мэргэжилтнүүд Samsung Safety Screen буюу SSS аппыг боловсруулсан  гэнэ. Энэ апп нь хүүхэд  гар утсаа өөрийнхөө эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй  зайд барих зөвлөмжийг өгдөг байна.  Апп нь үндсэн горимоор ажиллах учраас бусад аппын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, өөрөөр хэлбэл, утасны үйлдэл хийх чадвар удаашрахгүй  юм байна. Хүүхэд гар утасныхаа дэлгэцэнд хэт ойртоход дэлгэцэн дээрх бүхий л зүйл блоклогдохоос гадна гар утсаа өөрөөсөө холдуулах зөвлөмжийг компьютерийн дуу хоолой ашиглан аудио байдлаар өгөх юм байна. Гар утасныхаа аппын өгсөн зөвлөмжийг дагасан нөхцөлд дэлгэц  блокоос чөлөөлөгдөх программчлалтай. Андройд 4,3 болон түүнээс дээшхи гар утаснуудад энэ аппыг шууд суулгасан бол энэ аппыг хэрэглэхийг хүсэгчид Google Play ээсээ татан авч хэрэглэх бүрэн боломжтой болжээ.

0 сэтгэгдэл байна.