Технологи
22
2016.05.24. 14:08 222 0

Шинэ үеийн дэлгэцтэй ухаалаг гар утас зах зээлд нэвтэрнэ

Шингэн кристалл дэлгэц үйлдвэрлэгч  Өмнөд Солонгосын томоохон аж ахуйн нэгжүүд  шинэ үеийн гэгдэх AMOLED, OLED  дэлгэцүүдийг Сан Франциско хотноо танилцууллаа. Самсунг компани л гэхэд шингэн, нугарсан, 5,7 инчийн, 0,3 мм-ийн  зузаантай, 2560, 1140 пиксельтэй Quad High Defenition  AMOLED  дэлгэц  бүтээжээ. Энэ нь ухаалаг гар утас, планшетийн виртуаль  үзэгдлийг илүү бодит болгох боломжтой гэнэ. Үүнээс гадна зөөврийн компьютерт зориулан 13,3-14 инчийн диагнольтой дэлгэц үйлдвэрлэж эхэлсэн  байна. Шинэ дэлгэцийн зузаан нь 1,01 мм-ээс хэтрэхгүй. Энэ нь жирийн LDC  шингэн кристалл дэлгэцээс 45 хувиар нимгэн, жин нь 33 хувиар буурсан гэсэн үг  болж байгаа юм. Тэгвэл тус улсын цахилгаан барааны LG  компани UHD  өгөгдлийн   зурагтны 77 инчийн дэлгэц  үйлдвэрлэж байгаа юм.

0 сэтгэгдэл байна.