Технологи
22
2016.05.30. 18:23 260 0

Гар утсаа USВ портоор цэнэглэх нь мэдээллээ алдахад хүргэдэг

Касперский лабораторийн шинжээчид гар утсаа компьютер,  USB  портыг ашиглан цэнэглэх нь гар утсаа вирустүүлэх, мэдээллээ алдаж, хакердуулах  эрсдэлтэй байдгийг анхааруулжээ. USB  кабелиэр агр утсаа компьютерт холбосноор гар утас системийн блокоос тэжээл авч эхлэхээс гадна компьютерийн үндсэн функцитэй мэдээлэл харилцан солилцож эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, автомат горимд төхөөрөмжийн нэр, төрөл хийгээд үйлдвэрлэгчийн нэр, серийн дугаар, үйлдлийн болон файлын системийн мэдээллийг өгч эхэлдэг гэнэ. Сүүлийн үед гар утсан дээрээ хүмүүс мобайль банкны аппликейшнг суулгаж, түүнээсээ төрөл бүрийн гүйлгээ хийдэг болсон. Тэгвэл компьютерийн үндсэн системд энэ бүх мэдээлэл шилжиж, гар утасны эзний нэр, харилцах дугаарууд, гэрэл зураг, бичлэг зэрэг нь компьютерийн үндсэн системд ачаалагддаг байна. Ихэнх ухаалаг гар утас Пин код эсвэл хурууны хээгээр  түгжээгээ тайлдаг болсон боловч гар утсанд зориулсан компьютерийн модемыг ашиглан хакерууд мэдээллийг хуулбарлах, фото, видеог татаж нийтлэх, эсвэл банкны файлыг  шифрэлэн авч ашигладаг  байна. Түүнээс гадна нисэх онгоцны буудлын гар утас цэнэглэх цэгт гар утсаа цэнэглэхгүй байхыг шинжээчид анхааруулсан байна. Танихгүй хүнийпортыг ашиглан утсаа цэнэглэх нь  портоор дамжуулан өөрийн хэрэгтэй нууц мэдээллээ бусдад алдах эрсдлийг үүсгэдэг байна.

0 сэтгэгдэл байна.