Технологи
22
2016.09.6. 12:53 436 0

iPhone 7-гийн нууц задарлаа

Маргааш ухаалаг гар утас үйлдвэрлэгч Apple  компани шинэ бүтээгдэхүүн болох iPhone 7-гоо дэлхий нийтэд танилцуулна.  Энэ танилцуулагын өмнөхөн Эпплтэй холбоотой мэдээллийн төлөвлөгөөний KGI Securities  компани iPhone 7 утасны техникийн үзүүлэлт, чадамжийн талаарх мэдээллийн нууцыг задрууллаа. Шинэ загвар нь өмнө нь зах зээлд гарсан iPhone 6c, iPhone 6c Plus-тай адилхан загвартай байх юм. Харин шинэ бүтээгдэхүүн нь шинэ А10 чипийн тусламжтай 2,45 гигагерцийн давтамжтай ажиллах чадвартай  гэнэ. iPhone 7, iPhone 7 Plus  загварын гар утаснуудын санах ой нь 32-256 гигабайт байх бол iPhone 7 Plus  нь 3 гигабайтын үйлдлийн санах ойтойгоороо онцлог болжээ. 5 өнгийн сонголттой буюу уламжлалаар мөнгөн, алтан, алтлаг, гүн хар , гялгар хар  өнгийн сонголттой байх юм. iPhone 7  гар утас нь IPX7 стандартын дагуу уснаас бүрэн хамгаалагдсан, усанд нэг метрийн гүн унасан ч  богино холболт үүсэхгүй гэдгээрээ онцлог болжээ. 3,5 миллиметрийн  хэмжээтэй чихэвчээр стерео дуугаралтаар аливаа  дуу хөгжмийг хүлээн авах боломжийг хэрэглэгчдэд өгснөөс гадна олон төрлийн үйлдэл бүхий 12 мегапикселийн 2 камертай юм байна.

0 сэтгэгдэл байна.