Технологи
22
2016.09.7. 13:35 246 0

Apple шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

АНУ-ын Эппл корпораци өнөөдөр  шинэ цуврал бүтээгдэхүүн болох iPhone, iPhone Plus –аа танилцуулах юм.Шинэ төхөөрөмжүүдийг танилцуулах  ёслолын ажиллагаа уламжлал ёсоор Калифорни дахь компанийн төв бхйранд болох юм. Жил бүрийн 9-р сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалын дагуу энэ удаад iPhone-оос гадна Apple Watch 2, MacBook Pro, iPad, iPad Mini зэргийг таницуулна. iPhone 7, iPhone 7 Plus  гар утсыг  худалдаанд энэ сарын 16-наас эхлэн гаргах юм. Өмнөх хувилбаруудаасаа илүү хүчтэй, боловсронгуй болсон эдгээр ухаалаг гар утаснууд нь дoтоод санах ой, процессор, камер, чихэвчний гаралтын хүчин чадлаараа давуу. 32, 128, 256 гигабайтын санах ойн багтаамжтай, 3,5 миллиметрийн чихэвчний гаралттай, усны бүрэн хамгаалалттай шинэ гар утсыг зах зээлд ямар үнээр гаргах нь өнөөдөр тодорхой болох юм.

0 сэтгэгдэл байна.