Технологи
22
2016.01.8. 13:28 837 0

АНУ-ын эрдэмтэд хорт хавдарын эсрэг хэрэглэх эм бүтээжээ

Үүнээс гадна судалгаагаар лимфома, саркома, теротоматай тэмцэхэд тодрхой үр дүнд хүрч болох нь тогтоогджээ. Пенсиьванийн их сургуулийн эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны ажил, бүтээлээ Jama Oncology  сэтгүүлд хэвлэсэн юм байна. Дотоод шүүрлийн эмийн эмчилгээ болон химийн эмчилгээтэй уг шинэ эмийг хослуулан хэрэглэснээр хүчтэй нөлөө үзүүлж, хорт хавдарыг дарангуйлдаг гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ эм бэлдмэл нь хавдарын хэмжээг бууруулж, өсөлтийг нь удаашруулдаг байна. Эрдэмтдийн өгсөн мэдээллээр энэ эмийг өдөрт 1 ширхэгээс илүү  буюу тогтоосон тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөлд хүний бие организмд сөрөг нөлөө үзүүлэхгүй болох нь ажиглагдсан байна. Шинэ эм нь хүний цусан дах цагаан эсийн хэмжээ огцом нэмэгдсэн үед халдварт өвчнөөс хамгаалах боломжтой нь туршилтын явцад батлагдсан байна.

0 сэтгэгдэл байна.