Технологи
22
2016.09.8. 12:38 287 1

Apple компани Watch Series 2 ухаалаг цагаа танилцууллаа

Өчигдөр АНУ-ын Калифорнид Эппл компани уламжлал ёсоор шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. iPhone 7, iPhone 7 Plus ухаалаг гар утаснуудаас гадна Apple Watch Series 2  цуврал бүтээгдэхүүнээ танилцуулсан нь дэлхийн олон нийтийн анхаарлыг гойд татсан юм. Фитнесээр хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг өөрийн амьдрал, дадалдаа хэвшүүлэгч хүн бүрт зориулсан энэ шинэ бүтээгдэхүүн ньусан дор 50 метр хүртэл ажиллах бүрэн боломжтойгоос гадна гүйхэд зориулагдсан GPS  модультай юм байна. Өөрөөр хэлбэл цагаа зүүсэн хэвээр усанд сэлэх, сёрфинг хийх, бассейнд тоглож болох юм. Эпплийн мэргэжилтнүүд усанд сэлэлтийн 2 шинэ төрлийн шинэ алгоритмыг оруулж өгсөн нь бассейн болон задгай  усанд сэлэх боломжийг нэмэгдүүлсэн гэж байна. Энэ нь iPhone-гүйгээр ч энэ ухаалаг цаг нь ажиллах боломжтой болгож байгаа  юм. Цөмийн 2 процессортой болгосон учраас дэлгэц нь  хурц, тод, өмнөх загваруудаасаа 50 хувиар хурдан ажиллах,  Apple Pay –ээр бүх төрлийн төлбөр тооцоог хийх боломжтой гэнэ. Энэ ухаалаг цагийг энэ сарын 16-наас эхлэн дэлхийн 25 улсын зах  зээлд гаргахаар төлөвлөөд байгаа юм байна. Энэ цуврал бүтээгдэхүүний цоо шинэ өгөгдөл нь "Амьсгал” гэсэн цэс юм байна. Энэ цэс нь өдөрт амьсгалын дасгал хийхийг сануулахаас гадна стресс тайлахад туслах үүрэгтэй гэнэ.

1 сэтгэгдэл байна.

Aly Chiman
2019.02.08 05:44
Hello there,

My name is Aly and I would like to know if you would have any interest to have your website here at likenews.mn promoted as a resource on our blog alychidesign.com ?

We are in the midst of updating our broken link resources to include current and up to date resources for our readers. Our resource links are manually approved allowing us to mark a link as a do-follow link as well
.
If you may be interested please in being included as a resource on our blog, please let me know.

Thanks,
Aly