Технологи
22
2016.09.9. 14:13 239 0

Дрон гартай болжээ

PD6B-AW-ARM  буюу Prodrone PD6-CI-L загварын анхны гартай дроныг мэргэжилтнүүд бүтээжээ. Бүрэн роботжсон энэ  дрон нь дэлхийд бүтээгдсэн анхны  2 гартай дрон гэдгээрээ онцлог юм байна. Гартай болгосноор фото зураг авах, видео бичлэг хийхээс гадна дроны хийх үүргийн функцыг нэмэгдүүлсэн гэж зохион бүтээгчид нь мэдээлжээ. Өөрөөр хэлбэл,  өргөн хэрэглээнд тархаад байгаа дээрх үйлдлүүдээс гадна янз бүрийн хэлбэр хэмжээтэй зүйлийг зөөн тээвэрлэх, бүтцийн элементүүдийг нэгтгэх, кабель холбох, салгах, авран хамгаалах, аюултай объект, материалыг зөөн тээвэрлэх зэрэг функцитэй болж байгаа юм байна.   Нэг гартаа 10 кг хүртэл буюу нэг зөөлтөөр 20 кг хүртэлх ачааг зөөн тээвэрлэх боломжтой болжээ. Prodrone PD6-CI-L дроно нь нэг цэнэглээд 30 минут нисэх хүчин чадалтай юм байна.

0 сэтгэгдэл байна.