Технологи
22
2016.09.11. 16:03 666 0

Эрдэмтэд: Утасгүй чихэвч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Энэ долоо хоногт АНУ-ын Эппл компани шинэ цуврал бүтээгдэхүүн iPhone 7, iPhone 7 Plus  гар утаснуудаа  албан ёсоор танилцуулсан билээ. 1 м-ийн гүн усанд ч саадгүй ажиллах гэдгээрээ онцлог болсон шинэ бүтээгдэхүүний утасгүй чихэвч танилцуулгын дараа олон нийтийн дунд бухимдал төрүүлээд авсан. Амархан гээгдэх утасгүй чихэвч нь 150 ам доллараар  худалдаанд гарна гэсэн мэдээлэл ч олон нйитийг дургүйцлийг төрүүлсэн юм. Тэгвэл эрдэмтэд Эпплийн шинэ бүтээгдэхүүний  хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлийн тадаар дүгнэлтээ хийж эхэлсэн байна. AirPod Утасгүй чихэвч нь Bluetooth-ийн тусламжтай ажиллах ёстой. Харин Bluetooth-ийн технологи нь хүний эрүүл мэндэд тэр дундаа цацраг идэвхийн нөлөө үзүүлэх сөрөг нөлөөтэй гэж ихэнх эрдэмтэд үзэж байгаа юм байна. Bluetooth чихэвчээр  чихэнд шууд радио долгион хүргэх юм. Радио долгион нь хэдийгээр нилээд бага түвшинтэй хүний чихэнд шууд хүрэх боловч энэ нь тархийг химийн идэмхий бодисын нөлөөнд оруулдаг гэж эрдэмтэд тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, чихээр дамжуулан цацраг идэвхийг шууд тархинд хүргэх эрсдэлтэй юм  байна. "Бид галаар тоглож байна. Тархины ойролцоо  бичил долгион ялгаруулагч төхөөрөмжийг  та худалдан авч байна гэсэн үг. Тархинаас хэдхэн сантиметрийн зайтай ялгарах бичил долгион нь тархи, цусны хорт хавдараас сэргийлэх өөрийн дархлааг устгадаг болох нь судалгаагаар тогтоогдсон. Энэ бол нилээд хортой зүйл юм” гэж АНУ-ын Калифорнийн их сургуулийн доктор Жоел Москович өгүүлжээ. Гэхдээ одоогийн байдлаар AirPod Bluetooth утасгүй чихэвчнээс ялгарах долгионы давтамжийн талаарх мэдээлэл харьцангуй бүрхэг байна. Эппл компанийн инженерүүд хийгээд маркетингийн албанхан бүтээгдэхүүнд Bluetooth  технологийг ашиглаж байгаа боловч бичил долгион нь тогтоогдсон хязгаар түвшинд байгаа гэсэн мэдээллийг л өгч байгаа юм.

0 сэтгэгдэл байна.