Технологи
22
2016.09.14. 12:24 329 0

iPhone 8 Home товчлуургүй болно

Эппл компанийн шинэ цуврал бүтээгдэхүүн iPhone 7, iPhone 7 Plus  худалдаанд гарч эхлээгүй байгаа боловч дараачийн үеийн шинэ ухаалаг гар утас ямар байх бол гэсэн мэдээлэл таамаглалууд олон нийтийн сүлжээ сайтуудаар хөвөрч эхлээд байна. 2017 онд дэлхийн зах зээлд гарч эхлэх шинэ бүтээгдэхүүний талаар The New York Times  хэвлэл анхлан мэдээлсэн байна. Эппл компанийн албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр дараачийн үеийн буюу шинэ iPhone 8  гар утасны урд тал нь бүхэлдээ мэдрэгчтэй дэлгэцтэй болж, Home  товчлуургүй байх дизайнтай  байх  юм. Өөрөөр хэлыэл  урд талдаа ямар ч товчлуургүй, харин эхлэл товчлуур нь дэлгэцнээ байрлах юм байна. 2017 онд Эппл компани өөрийн бүтээгдэхүүнүүдээ дахин загваржуулна гэдгээ нэгэнт мэдээлсэн. Анх дэлхийн зах  зээлд iPhone  гар утас гарсны 10 жилийн ойгоор OLED  дэлгэцтэй, технологийн хэд хэдэн дэвшил бүхий бүтээгдэхүүнээр  хэрэглэгчиддээ бэлэг барихаар  шийдвэрлэсэн байна.

0 сэтгэгдэл байна.