Технологи
22
2016.09.15. 14:55 299 0

Жолоочгүй таксины үйлчилгээ нэвтэрчээ

 Такси дуудлагын онлайн үйлчилгээний Uber  компани АНУ-ын Питтсбургийн хурдны замд автомат жолоодлоготой таксины үйлчилгээг нэвтрүүлжээ."Питтсбургийн замд Uber  автомат жолоодлоготой дэлхийн анхны машинуудыг үйлчилгээнд  гаргаж байгаадаа бид баяртай байна” гэж компанийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Гэхдээ  үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс жолооч давхар үйлчилгээнд гарч байгаа юм байна. Ингэхдээ жолооч замын ачаалал ихэссэн болон цаг агаарын тааламжгүй нөхцөлд жолоодох удирдлагыг шилжүүлэн авах юм байна. Энэ удаад Форд маркийн автомашиныг үйлчилгээнд гаргаж байгаа юм. Өнгөрсөн 8-р сард Uber Шведийн Вольво компанитай автомат жолоодлоготой машин үйлдвэрлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэ төслийн хүрээнд 300 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Ингэснээр 2021 он  гэхэд бүрэн автомат горимтой анхны автомашиныг үйлдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

0 сэтгэгдэл байна.