Технологи
22
2016.09.15. 16:30 279 0

Автомашины агааржуулагчаас ус уудаг болно

АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн Ford  компани нэгэн сонирхолтой дэвшлийг бүтээгдэхүүндээ оруулахаар болжээ. On the Go H20  хэмээн нэрлэгдэх энэ төслийн хүрээнд экологид ээлтэй  автомашин бүтээхээс гадна машин ус боловсруулан гаргах боломжийг нээх оролдлогыг хийж байгаа юм. Фордын энэ төслийг санаачлагч Дуг Мартин машины агааржуулалтын системээс амны ус гаргах конденсатыг гаргахаар төлөвлөөд байна. Энэ систмеийн бүтэц нь тун энгийн. Жижигхэн насосыг агааржуулагчид тавьж, уг насос хоолойгоор ус машины салонд ирэх юм байна. Усны цорго орчимд аяга тавих суурь хийх юм  байна. Энэ систем нь урт аялалд гарах жолооч,  зорчигчдод туйлын таатай боломжийг нээнэ гэж зохиогч үзэж байгаа юм.

Автомашины агааржуулагчаас ус уудаг болно

0 сэтгэгдэл байна.