Технологи
22
2016.09.27. 14:13 224 0

Хорт хавдарын эсрэг молибденийг хэрэглэнэ

ОХУ-ын Новосибирскийн их сургуулийн хэсэг эрдэмтэд молибдений атомууд дээр суурилсан хорт хавдарын эсрэг хэрэглэх эм бүтээснээ мэдээлжээ. "Органик бус химийн хүрээлэнгийн эрдэмтэд биологичидтой хамтран хийсэн судалгааны үр дүнд амьд организмд молибдений кластер хорт хавдарын  карцин, гортанид ямар үйлчлэл үзүүлдэгийг тогтоосон. Эхний туршилтаар энэ эм бэлдмэлийн эерэг нөлөөллийг тогтоож чадсан” гэж уг сургуулийн хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна. Молибден кластерийн атомууд нь өөр хоорондоо нягт холбогдож хэт ягаан туяаны улаан гэрэл үүсгэдэг байна. Энэ гэрлийн эргэн  тойрондох хүчилтөрөгч нь идэвхжиснээр хорт хавдар өвчний эмчилгээ болох чадамжтай юм байна. Ийм хүчилтөрөгч нь биед нэвтэрдэг боловч хүний бие организмд байгаа эсэхийг тогтооход хүндрэлтэй байдаг. Харин молибден нь рентген гэрэлд шууд илэрдэг учраас уг бэлдмэлд ашиглажээ. Эрдэмтэд цахиур, молибдентой нано нэгжийг туршилтанд оруулсан юм байна. Энэ бэлдмэл нь хорт хавдарын эсийн торлогийг устгаж байгааг тогтоосноо Journal of Materials Chemistry  сэтгүүлд хэвлүүлжээ. Одоо энэ бэлдмэлийг амьтан дээр туршихаар төлөвлөөд байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.