Технологи
22
2016.09.28. 16:52 226 0

Ширээний теннисчдийг роботоор дасгалжуулна

Ширээний теннисний тамирчинг дасгалжуулах чадамжтай Япон улсад үйлдвэрлэгдсэн FORPHEUS  роботыг дэлхийн дээд амжилтыг бүртгэх Гиннесын жагсаалтанд оруулжээ. Дэлхийд хамгийн анхны андройд робот нь гадна төрхөөрөө тогтоомын автоматтай төстэй боловч 2 хөлтэй, теннисний  цохиур барихад зориулагдсан гартай, 2м-ийн өндөртэй юм байна. Өөр дээр нь суурилуулсан мэдрэгч, камерийн тусламжтай нэг секундэд 80 кадр зураглалыг хүлээн авах чадамжтай юм байна. Энэ чадамжаа ашиглан бөмбөгний эргэлтийн чиглэлийг тогтоохоос гадна чухам хаана цохиураа байрлуулахаа мэдэрдэг байна. Анх энэ роботыг 2015 онд Токио хотноо болсон шинэ технологийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулж байсан юм. Масахиро Икумо тэргүүтэй судлаачдын зохион бүтээсэн энэ роботыг өдгөө Омрон компани сайжруулж, хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлэн өргөн хэрэглээний зах зээлд гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.