Технологи
22
2016.09.29. 14:58 230 0

Интернэтийн хэрэглээ усны нөөцөд нөлөөлж байна

Ганцхан гигабайт дата өгөгдлийг татахад 200 литр ус хэрэглэдэг гэвэл уншигч та итгэх үү? Тэгвэл өнгөрсөн  жил Лондон  хотын хатан хааны нэрэмжит коллежийн эрдэмтэн судлаачид  дээрх судалгааг хийсэн байна. Статистик тоон мэдээллээс харахад Европын ухаалаг гар утас хэрэглэгч нэг эрхэм л гэхэд сардаа 1,9 гигабайт дата өгөгдлийг татаж авч, байршуулдаг байсан бол энэ жил нэг хэрэглэгч 3,7 гигабайт болон хэрэглээ нь өссөн байна. Нийгмийн сүлжээ сайтад  нийтлэгдсэн зураг, цахим шуудан илгээх, видео бичлэг үзэх гээд мэдээлэл харилцан солилцох бүрт их бага хэмжээний эрчим хүч  зарцуулагддаг. Асар их өргөн мэдээллийн санг хөргөхөд ус ашигладаг учраас л ийм их хэмжээний усыг бид хэмнэлтгүйгээр зарцуулдаг байна. "Фейсбүүк, Эппл, Майкрософт, Гүүглэ зэрэг зомпаниуд  усны экологийн ул мөрөө арилгах, бууруулах талаар тогтовортой  хөгжлийг хангахаар ажиллаж байна. Энэ чиглэлд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа боловч хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг хараахан зогсоож чадахгүй, ийм технологи одоо орчин үеийн хэрэглээнд нэвтрээгүй байна” гэж уг сургуулийн судлаачдын гаргасан дүгнэлтэнд тусгагджээ. Энэ жилийн 2-р сард Майкрософт компани усан доор дата өгөгдлийн анхны хувилбарын туршилтаа хийсэн. Энэ нь усаар хүрээлэгдсэн мэт орчинг бүрдүүлж, агаарыг хуурайшуулж  хөргөх аргачлал байсан юм. Фейсбүүк компанийн 2013 онд Шведэд нээсэн Лулеа дата төв нь үүнтэй адилхан буюу агаарыг хөргөх аргачлалтай байсан юм. Энэ төв нь өдгөө 150 алба хаагчидтай, 100 хувь гидро цахилгаан боловсруулдаг болжээ. Энэ туршлагадаа тулгуурлан Ирландын Клонийд 57,000 м талбайтай,  салхины эрчим хүчээс 100 хувь хамааралтай төвийг нээхээр төлөвлөөд байна.  Хүн бүр амьдарч байгаа цаг үедээ экологийн улс мөр үлдээж байдаг. Тухайн цаг хугацаандаа байгалийн нөөцийг ашиглах боловч хойч үеийнхнийхээ хэрэглэх хэрэглээг нь бууруулахгүй байх нь энэ гариг ертөнц дээр амьдарч байгаа  хүн бүрийн үүрэг болж байна.

0 сэтгэгдэл байна.